БИОКОМБИНАТЫГ ШИНЭЧИЛЖ, МАЛЫН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ХУРАЛДЛАА

БИОКОМБИНАТЫГ ШИНЭЧИЛЖ, МАЛЫН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ХУРАЛДЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар “Биокомбинат” ТӨХХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл сонсож холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг өглөө. Мөн малын вакцины хангамж, хүртээмж, хэрэглээнд хяналт тавих, дотоодод вакцины үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ойрын 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, санал солилцлоо.