ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Алтан тариа хариуран найгаж
Айраг цагаан идээ бялхан цалгиж
           Амтат жимс, ногоо ширээ дүүрч
           Ажилсаг цогтой залуус зогсолтгүй хөдөлмөрлөж
Ахмад буурлууд үнэт сургаалиа хайрлаж
Ажил, амьдрал буцлан буй намрын энэ сайхан өдөр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдааны салбарт залуу нас, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан БУЯНТАЙ БУУРЛУУДДАА “Олон улсын ахмад”-ын өдрийн мэнд дэвшүүлж, энх тунх, урт удаан наслахын өлзий тэгш ерөөлийг өргөн дэвшүүлье!

УИХ-ЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН