ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ 96-98 ХУВИЙГ ХУРААН АВААД БАЙНА

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ 96-98 ХУВИЙГ ХУРААН АВААД БАЙНА

Ургац хураалтын явцын мэдээг долоо хоног бүрийн мягмар гаригт шинэчлэн хүргэж байна- 

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. 

Өнөөдрийн байдлаар 269.5 мянган га-гаас 331.9 мянган тонн үр тариа, үүнээс 251.7 мянган  га-гаас 311.9 мянган тонн улаанбуудай, 19.1 мянган га-гаас 206.1 мянган тонн төмс, 10.9 мянган га-гаас 119.3 мянган тонн хүнсний ногоо, 33.0 мянган га-гаас 71.7 мянган тонн тэжээлийн ургамал, 69.0 мянган га-гаас 28.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Хувиар авч үзвэл, үр тарианы хураалт 76.2 хувь, улаанбуудай 76.5 хувь, төмс 96.2 хувь, хүнсний ногоо 98.3 хувь, тэжээл 42.8 хувь, тосны ургамал 49.7 хувьтай үргэлжилж байна.