ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДААР М.ГАНХҮЛЭГ ТОМИЛОГДЛОО

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДААР М.ГАНХҮЛЭГ ТОМИЛОГДЛОО

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Мөнгөнцогийн Ганхүлэгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томиллоо.

Товч намтар

1990 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. 32 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол

-2008 онд Хэнтий аймгийн 2 дугаар цогцолбор сургууль,

-2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага

-2013-2015 онд "Шинэ дэлхий" телевизэд төлөвлөлтийн менежер

-2015-2022 онд "Ашидын түүчээ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

-2020-2022 онд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга

-2022 онд Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байна. Улсад 9 жил ажилласан туршлагатай.

М.Ганхүлэгийг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч чанарыг үндэслэн уг албан тушаалд томилсон байна.