ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ ОРОН НУТГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг, Сайдын зөвлөх Б.Батбаатар нар нийслэл, 21 аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, тулгамдаж байгаа асуудал, салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун уулзалтын эхэнд шүлхий өвчинтэй тэмцэх богино хугацааны тактик (2022-2023)-ыг хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулууны мал эмнэлгийн салбарт онцгойлон анхаарч ажиллах үүрэг чиглэлийг Сайдын зөвлөх Б.Батбаатар орон нутгийн Мал эмнэлгийн газрын удирдлагуудад уламжиллаа. 

Дэд сайд М.Ганхүлэг мал эмнэлгийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлж, шат дараатайгаар шийдвэрлэхэд бүх шатны хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон. Мөн 

  • Хөдөө аж ахуйн салбарыг олон улсын түвшинд гаргах, олон улсын инновац, технологийг нэвтрүүлэх, 
  • Хөдөө аж ахуйн салбарт сонирхолтой залуусыг бий болгох замаар шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, 
  • Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээг олон нийтэд таниулах, 
  • Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг олон нийтэд хүргэх зэрэг чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.