ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

ДЭД САЙД М.ГАНХҮЛЭГ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн нар яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, санал солилцох, ажлын нөхцөл байдалтай танилцах зорилгоор “Биокомбинат” ТӨХХК, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори”-д ажиллаа.  

100 жилийн түүхтэй “Биокомбинат” үйлдвэр малын эрүүл ахуйд нэн чухал 40 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг хангаж байна. Цаашид техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд нь анхаарах зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаар үйлдвэрийн ажилчид, албан хаагчид санал хүсэлтээ хэлж, шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх зорилго чиглэлийг маш тодорхой тусгасныг онцлов. Иймээс нийт ажилтан, албан хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж, бодлогын баримт бичгүүдэд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн тулгуур хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, залуучуудын оролцоог сайжруулах, ажилтан албан хаагчдын бүтээлч байдал, шинэ санал санаачилгыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа ч мөн хэлсэн юм. Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори /МЭЭСБУЛ/ нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож шинээр зохион бүтээгдэж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох эм биобэлдмэл, эмийн түүхий эдэд
•    Хими, биологи, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж
•    Сорилтын дүн
•    Баталгаажуулалтын дүгнэлт
•    Тохирлын гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага юм. Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ажлын хүрээнд малын эм, биобэлдмэлийн чанарын баталгаажуулалтыг үндэсний болон олон улсын фармакопейн шаардлагад нийцсэн чанартай баталгаатай эм, биобэлдмэлийг хэрэглэгчдэд нийлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх төрийн бодлогыг дэмжих зорилготой ажиллаж байна.