Машин ачилтын журамд өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч байна

Машин ачилтын журамд өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч байна

Авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг иргэдийн саналыг авч дараах саналуудыг гаргажээ.

-Машин ачсаны төлбөрийн хэмжээг тээвэрлэсэн километр, тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс хамаарч тогтоох

-Машин ачсантай холбоотой төлбөрөөс олсон ашгийн 30 хувийг авто замын санд төвлөрүүлэх

-Ачаалал багатай, төв зам дагуу биш зарим зах, хэсэгт 3-5 минут буюу түр зогсох, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгөөд гарах боломжит зохицуулалтыг оруулах

-Буруу байрлуулсан авто машиныг ачихад 1-т гэрээт цагдаагийн ажилтан түр зогсох хэсэгт зогссоныг нягтлах, 2-т эзэнд нь заавал холбоо барьж хэлэх, дуудах, 3-т эзэн өөрөө ирэхгүй байгаа үед ачилтын компани дууддаг байх дэс дарааллаар ажилладаг болгож өөрчлөх саналуудыг тус тус тусгасан байна.