Ардчилсан намаас Авлигатай тэмцэх газарт МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, П.Анужин, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нарыг шалгуулахаар холбогдох материалыг шилжүүллээ
Хэвлэлийн Бага хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал: "МАН-ынхан биенээ аргацаах гэж үйлээ үзэж байх шиг байна. Авилгалын мөнгө нь гэртээ багтахаа болиод алтан гулдмайгаар хадгалж байна гэж УИХ-ын гишүүд нь мэдэгдэж эхэллээ. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагын үүдэнд очоод, нүүрсний хулгайд холбогдсон 17 нэрийг хууль хяналтын байгууллага биш манай нам нэрлэж байгаа төдийгүй МАН-ын гишүүн тус бүрт холбогдох 50-70 хуудас материалыг видео бичлэгийн хамт АТГ-т өнөөдөр хүргүүлж байна. МАН коммунист нам уу? Хэн хулгайд холбогдохыг улс төрийн нам шийдээд, хуулийн байгууллагаар зарлуулдаг болсон уу? АТГ МАН-ын хэвлэлийн алба болсон уу? гэлээ. АН-ын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой таван гишүүнээс гадна цаашид үргэлжлүүлэн МАН-ын хулгайч нарын нэрсийг зарлана" гэлээ. Харин СХД-ийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга Б.Парчин хэлэхдээ, "Зохиолын найруулагч, ерөнхий автор бол нөхөр Хууль зүйн сайд Хишгээгийн Нямбаатар гэж олон нийт үзэж байгааг сошиалаас болон олон нийтийн сэтгэгдэлээс бид харж байна. Жүжигчин У.Цогтбаяр Хуульзүйн сайд Х.Нямбаатараас 100 сая төгрөг авсан гэдгээ “Үнэн ба зөв”намын дарга А.Отгонбаатарын лайвын үеэр хэлсэн. Тухайн жүжигчин бол жүжигчнийхээ үүргийг гүйцэтгээд ажлынхаа хөлсийг авсан байх. Гэтэл тухайн хүнийг иргэдэд, залуучуудад тэр тусмаа СХД-ийн иргэд сонгогчдод нөлөөлөл бий болгосон хөлсийг өгөх дөө тухайн хүнийг хөлсөлсөн бол, сонгуулиар ажилласан ухуулагч нар, сонгуулийн штабын ажилчдын хоол ундны зардлыг хүртэл сонгуулийн штабын тайландаа оруулах ёстой. Гэтэл тэр 100 сая төгрөгний зардлыг тайландаа тусгаагүй байна. Тэр хамаатан садан өгсөн байна уу, Австралид ажиллаж амьдардаг байна уу огт хамаагүй зүйл. Тухайн хүний хандивласан 15 сая хүртэлх төгрөгийг тайлагнах ёстой. Хуулиар заагаад өгсөн байдаг. Тухайн УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа Х.Нямбаатар өнөөдөр тайландаа тусгаагүй байгаа нь цаашид өргөдөл гомдол өгөөд шалгаад явах юм бол нэр нь татагдах хэмжээний зөрчил байна гэж СХД-ийн Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид дамжуулсныг өнөөдөр би энэ хэвлэлийн хурлаар уламжилж байна. Цаашдаа иргэн Х.Нямбаатартай СХД-ийн Ардчилсан нам үнэхээр шударга өрсөлдөөн болсон эсэхийг шалгана. Нягталж үзнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилж байна. Тухайн 100 сая төгрөгний нөхцөл байдлыг ахин дэлгэрэнгүй тайлагнана уу гэж шаардаж байна. Үгүй бол хэвлэл мэдээллийн байгууллага, хууль хүчний байгууллагаар өргөдөл гомдол өгч шалгуулахад СХД-ийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид бэлэн байна гэдгийг уламжлая" гэлээ