“Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ хэт өндөр өртгөөр гүйцэтгэсэн гэх асуудалд ороод байгаа. Тэгвэл энэ асуудалд "Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээлэл өглөө.
Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам төслийг 2019 онд хэрэгжүүлэхдээ долоон жилийн өмнөх буюу 2013 оны төсвөөр эхлүүлж, гүйцэтгэсэн гэнэ. Төслийн нийт өртөг нэг тэрбум 50 ам.доллар бөгөөд нийт зургаан багц ажил. Төсөл 82 хувьтай явж байна аж. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас болж, төмөр замын ажил бүрэн дуусахгүй байх эрсдэл үүссэн гэж "Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдээллээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компаниас нүүрсийг хямд үнээр аваагүй, зах зээлийнх нь үнээр авсан гэсэн юм.