НОБЕГ: 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтраажээ

НОБЕГ: 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтраажээ

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна дуудлагаар хамрах хүрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч М.Болор-Эрдэнээр ахлуулсан 8 алба хаагч 2 автомашинтай гарч хүрэлцэн очиход 86-16 УБТ улсын дугаартай Хуандэй 99 орон нутагт явдаг 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтрааж ажилласан байна.
Галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.