Ч.Батбуян аэробик, гимнастикийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Ч.Батбуян аэробик, гимнастикийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Токио хотод аэробик, гимнастикийн дэлхийн цомын тэмцээнээс МУ-ын тамирчин Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн нь 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас олон улсын шүүгч Б Б.Оюун дэнсэлжээ.

Ч.Батбуян нь 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны ДАШТ-д зургаадугаар байр, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан тамирчин билээ.