Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү үл таних хүмүүс халдсан тухай мэдээллийг тэрээр өөрийн цахим хуудсандаа нийтэлсэнийг бид мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ сарын 14-ний өдрийн 23:43 цагт “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн хаалганы завсраар шингэрүүлсэн хий шахсан байна” гэх дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын үзлэг шинжилгээ хийхэд Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны байрны дугаар тоот хаягийн хаалганы гадна талд будгаар юм бичиж, цаас наасан. Мөн үзлэг хийхэд тухайн өдрийн 20:40 цагийн орчимд хар өнгийн хувцастай 2 этгээд орж хяналтын камер шүүгээд, орцноос гарч байгаа нь бичигдсэн байна.
Дээрх 2 иргэн нь тус байрны камерын хяналтын бичлэгийг үзэхээр орох үедээ өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан, хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн гэх мэдээллийг шалгаж байгаа юм байна.