"Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй Ши Шао Хуа нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо.
Д.Дагвадоржийг Монгол улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,
Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд,
Ши Шао Хуаг 185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татлаа.