Гадаад улсын иргэн Тан нь олон удаагийн үйлдлээр өөрийн дагавар хүүхэд болох 11 настай охиныг хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар, шүүгдэгч Тан нь анх 2012 онд “хөдөлмөр эрхлэгч” ангиллаар, 2019 оныг хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэйгээр орж ирсэн, 2019 оноос хойш оршин суух зөвшөөрөлгүй буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суусан, энэ хугацаанд Монгол Улсын иргэн Д-тэй хамтран амьдарч, дундаасаа 2 хүүхэдтэй болсон, мөн авто засварын газар ажиллуулдаг байжээ.