Регистрийн дугаар болон гэрийн хаягийг иргэний үнэмлэхний санах ойд хадгална

Регистрийн дугаар болон гэрийн хаягийг иргэний үнэмлэхний санах ойд хадгална

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас өнгөрсөн зургаадугаар сард баталсан билээ. Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулахаар болсон. Мөн тухайн иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийн төрийн үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болгожээ.

Тодруулбал, иргэний үнэмлэхээс регистрийн дугаар болон гэрийн хаягийг хасч байгаа юм. Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд УБЕГ шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдэцэд бичилтийг хийгээд эхэлжээ.