Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Т.Мөнхбаяр нь тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппарт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь Салхитын мөнгөний ордод хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд “Монголиан майнинг саппарт сервисес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э-ээс нийт 1,455,603,225 төгрөгийг, мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан хариуд нь “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б-ээс 1,257,000,000 төгрөгийг хахуульд авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар ддүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.