Устах аюул нүүрлээд байсан Монгол бөхөнгийн тоо толгой 14.000 болж өсчээ

Устах аюул нүүрлээд байсан Монгол бөхөнгийн тоо толгой 14.000 болж өсчээ

Дэлхийн нэн ховор амьтны “Улаан ном”-д орсон бөхөнгийн тоо толгой манай улсад энэ жил өсөж, 14000-д хүрчээ.

Дэлхийд зөвхөн Монголд байдаг бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, зуд, халдварт өвчний улмаас  хорогдож, 2017 оны эхээр 3000 гаруй тоо  толгой үлдсэн гэсэн харамсалтай тооцоо гарч байсан юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өссөнийг тогтоож байлаа. 2021 оны арваннэгдүгээр сарын тооллогоор энэ тоо 10.000 хүрч нэмэгдсэн бол энэ жил 14.000 болжээ.