АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсээс 2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 87 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянаж байна. 

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 38 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.