Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардсан жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас иргэдийн жагсаалыг албадан тараах шаардлагыг жагсагчдад өгчээ.
Шаардлагад “Жагсагчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй учир жагсаал цуглааныг албадан тарах”-ыг шаардсан байна.
Жагсагчдын зүгээс асуудал шийдэгдэж, хариуцлагыг нь хүлээлгэтэл тарахгүй гэдгээ мэдэгджээ.