Жагсагчдын хоёр гэрийг буулгажээ

Жагсагчдын хоёр гэрийг буулгажээ

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө өчигдөр /2022.12.20/ жагсаж буй иргэдтэй уулзсан.

Тэрбээр “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан. Цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж болзошгүй байна. Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Соёлын төв өргөөнд байрлах боломж нөхцөлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож тухайн байранд орж байрлах хэрэгтэй” гэжээ.
Жагсаал 18 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 600 гаруй хүнд эмч нар үзлэг хийж 29 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан хоёр гэрийг цагдаагийн байгууллагаас буулгажээ.

Харин Жагсагчдын зүгээс Соёлын төв өргөөнд байрлах асуудал дээр нэгдсэн ойлголт, байр сууринд хүрээгүй талцсан байдалтай байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.