Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла нэртэй жагсаал 18 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Жагсагчдын тавьж буй нэг шаардлага нь УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардсан. Энэ дагуу өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21 өдрийн 13:00 цагт Төрийн ордны их танхимд нээлттэй сонсгол эхэллээ. Гэвч Энэхүү нээлттэй сонсгол нь хаалттай хэлбэртэйгээр зохион байгуулагдлаа.
Жагсагчдын зүгээс болж өгвөл бөөндөө орж нээлттэй сонсголд орохыг хүссэн. Харин зохион байгуулагчдын зүгээс төлөөллийг нь оролцуулах шийдвэр гаргав. Мөн нөгөө талдаа улс төрчдийн нөлөөлөл бүхий нэрс уг сонсголд орж ирсэн нь анхаарал татаж байна.
Ялангуяа нүүрсний хэрэгт нэр нь холбогдсон хүмүүсийн өмнөөс дуугарах, тэдний өмнөөс өмөөрсөн үг хэлэх гэсэн хүмүүс нээлттэй сонсголд шургалсан тухай иргэд бухимдаж байна. Нүүрсний хулгайн эзэд яг хэн юм вэ? Хэчнээн төгрөгийн нүүрсний хулгай байгааг өнөөдрийн нээлттэй сонсголоор ил болгоно гэсэн хүлээлт нэг хэсэгт нь байсан ч талаар болж буй бололтой.
Мөн нөгөө талдаа 59 хүний нэр авсан. Энэ хүмүүс үг хэлнэ. бусад нь үг хэлэхгүй гэх зэргээр хурлыг эхлүүлсэн нь хайрцагласан байна гэх хардлагыг төрүүлжээ.