Ж.Мөнхбат: Чалкогийн гэрээг нууцын зэрэглэлээс гаргая. Ямар но байгааг иргэд мэдээсэй
УИХ-ын гишүүн Б.Мөнхбат: Чалкогийн гэрээ дуусаагүй юу. Намайг ЗГХЭГ-ын сайд байхад Чалкогийн гэрээ 2017 оны дөрөвдүгээр сард дуусаж байсан. 350 сая ам.долларыг нь Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед төлж дуусгасан. Гэтэл одоо дахиад таван жилээр сунгаад 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл 17 хувийн хөнгөлөлттэйгөөр өгөхөөр гэрээ сунгасан гээд нийгмийн сүлжээгээр ярьж байна. Чалкогийн гэрээ нууцын зэрэглэлд байдаг бол үүнийг ил болгомоор байна.