Нүүрсний хулгайн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн оффтейк гэрээний асудал хөндөгдсөн.Хуулийн цоорхой ашиглан хулгай хийдэг аргаа нарийсгаж, нууцын зэрэглэлд хамруулах замаар оффтейк гэрээгээр хулгай хийжээ гэх хардлага нийгэмд бий болоод байна. Тэр дундаа Эрдэнэт таван толгой ХХК-ийн зүгээс олон байгууллагатай оффтейк гэрээ байгуулан хулгайгаа нуусан мэт нөхцөл байдал үүсээд байна. Зарим оффтейк гэрээг Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаад байна. Үүний дараа хэн хаана, хэнтэй ямар гэрээ байгуулж, юуг нуув гэдэг нь бага зэрэг ил болов. Гэвч нөгөө талдаа хэт том дүнгээр түмэн олноос нууц төрийн мөнгөөр тоглож буйг ил болгов. Энэ бүхнээс үндэслэн Эрдэнэт үйлдвэрт оффтейк ямар гэрээ хийгдэж, хэн яаж хулгай хийж буй бол гэх асуулт урган гарч ирээд байна. Иймд Эрдэнэт үйлдвэрийн оффтейк гэрээг ил болгож гэсэн санал УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс гарлаа.