Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Бид 119 сая ширхэг хувьцааг арилжина. Арилжаанд аль болох олон хүнийг хамруулахын тулд нэгж хувьцааны үнээ 100 төгрөг буюу маш доогуур тогтоосон. 60-70 мянган хүн хувьцаа худалдан авах боломжтой” Энэ онд манай улсын хөрөнгийн зах зээл нийт 6.7 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин юм. Энэ нь ДНБ-ий 6 хувьтай тэнцэж, хөрөнгийн зах зээл ихээхэн идэвхэжсэнийг харуулна. 2022 онд энэ захад нийт 51 шинэ бүтээгдэхүүн арилжсан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцолсон юм. Тэрээр ээн онд олон улсад бүртгэлтэй биржүүдэд хувьцааг анх удаа хөрвүүлсөн, ам.доллар төгрөгийн хосолсон бонд гаргасныг мөн танилцуулав. Богд банк болон Төрийн банкны IPO-гоор (хоёр сарын өмнө арилжсан) л гэхэд нийт 144 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Мөн биржийн бус захын арилжаанд хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон аж. Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг 11.9 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Арилжааны захиалгыг энэ сарын 30-ны 16.00 цаг хүртэл “Инвескор капитал” компани хүлээн авах юм. Тус компанийн зарим ажилтан Хөрөнгийн биржийн байранд захиалга авна. Урьдчилсан захиалгын эрэлт өндөр байгаа тул Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу захиалгын хуваарилалтыг хийнэ.