Шаардлага хангаагүй 251 төрлийн бүтээгдэхүүнийг хурааж, устгав

Шаардлага хангаагүй 251 төрлийн бүтээгдэхүүнийг хурааж, устгав

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна.

Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комиссод шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулаад байна.

Урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж  илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулж, 974 зөвлөмж хүргүүлжээ.

Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хоол хүнснээс шалтгаалсан болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 566 хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээ эрхлэгч 1070 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: МХЕГ