БНХАУ-ын хатуу хөл хорио, хилийн хатуу хорио суларч эхэлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 8 өдрөөс тус улс гадаадаас ирэх зочин, жуулчдыг ямар нэгэн тусгаарлалтгүй улс орондоо хүлээн авах тухай мэдээ гарч эхлэв.
Тодруулах юм бол ирэх сарын 8 өдрөөс БНХАУ-д ирэх гадны иргэн нь 48 цагийн өмнө өгсөн ПСР шинжилгээний хариутай байхад болно гэнэ. Ийм нөхцөлд тусгаарлалтад орохгүй чөлөөтэй зорчихоор болжээ.
Монгол Улсын иргэдийн хувьд БНХАУ-д албан болон албан бус, аялал жуулчлалын шугамаар зорчих тохиолдол их. Иймд яаран тус улсыг зорихгүй байхыг холбогдох газрууд анхааруулж эхэллээ. Учир нь БНХАУ-ын хувьд яг одоогийн байдлаар КОВИД-19-ийн дэгдэлт өндөр буй. Монгол Улсын 2020 оны 4-6 дугаар сард дэлбэрч байсан шиг маш том хүрээг хамарсан тархалттай байна. Он гаргаад хоёрдугаар сард БНХАУ-ын уламжлалт цагаан сар болно. Энэ нөхцөлд хөдөлгөөн эрс нэмэгдэж өвчлөл өсөх магадлалтай. Ийм нөхцөлд эрсдэл улам өснө. Дахин Монгол улсад ковид дэгдэх эрсдэл байгаа тухай эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.
Иймээс Монгол улсын иргэдийг ойрын нэг хоёр сардаа БНХАУ-руу зорчихгүй байх нь зөв алхам болно гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулав. Нөгөө талдаа тус улсад зорчиход тээврийн зардал өндөр байгаа гэнэ. Ирж очих тээврийн зардал хатуу хөл хориотой байсан үеийнх шиг өндөр байгаа бөгөөд хямдрах хүртэл хүлээх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй алхам болох юм.