Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022 оны 12 дугаар сарын 27 өдөр НТВ-ийн Улаан бал ярилцлагын нэвтрүүлэгт оров. Тус нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга хариулахдаа: Д.Амарбаясгалан: Хүн амын орлогын албан татварыг шаталсан системээр тооцож авна. Энэ хуулийн заалт 2023 оны нэг сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх болно хэмээн тайлбарлав. Түүний энэхүү тайлбарыг хүмүүс шууд хүлээн авсан бөгөөд хувь хүний орж гарсан бүх мөнгийг тооцож татвар авах нь хэмээн бухимдаж эхлээд байна.
гэтэл өдөр нь сангийн яам болон татварын ерөнхий газраас энэхүү зохицуулалт нь зөвхөн цалингийн орлоготой хамааралтай бөгөөд нийгмийн даатгал төлж буй цалингийн орлого нь 10 сая төгрөгнөөс дээш нөхцөлд татвар нэмж төлнө. Түүнээс хувь хүний дансаар орж гарч буй мөнгө бүрээс татвар авахгүй хэмээн тайлбарласан байлаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга өөрийн мэдэхгүй сэдвээ мэддэг мэт ярьж бусдыг бухимдуулах, мэдээллийг гуйвуулах нөхцлийг бий болгов.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн сошиал хуудсаар дамжуулан буруу мэдээлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч буруу ташаа өгсөн мэдээлэл нь олон хүнийг бухимдуулсаар байна.