УИХ-аар саяхан батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Тус өөрчлөлтөөр иргэдийн авч буй цалингаас шаталсан татвар авах зохицуулалтыг тусгаж өгсөн юм. Энэхүү хууль нь хэнд хэрхэн үйлчлэх талаарх асуулт иргэдийн дунд гарч, маргаан үүсгээд байна. Хувь хүний дансаар орж гарсан мөнгө болгоныг орлогод тооцож татвар авах юм байна гэх хардлага гараад байсан билээ. Зарим улс төрчид ийм ойлголтыг төрүүлсэн. Гэтэл Сангийн яам болон татварын Ерөнхий газраас зөвхөн цалингийн орлогоос хувь хүний орлогын албан татварыг шаталса хэлбэрээр авна гэдэг тайлбарыг өглөө.
0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар авах юм байна.
2021 оны сүүлээр цалин авч улсад НД болон бусад шимтэл төлж буй 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош цалин хөлс авдаг гэнэ. Эдгээр хүмүүс нь одоо өгч буй татвараа төлөөд явна. Харин 0.1 хувь болох 10 сая төгрөгөөс дээш цалин, түүнтэй адилтгах орлоготой иргэд нэмэлт татвар төлөхөөр болжээ.