Монгол улсын засгийн газраас хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргаад олон жил мөрдөж буй. Харин хүүхэд бүрт өгдөг байсан энэхүү мөнгөн тэтгэмж нь 2023 оноос эхлэн ялгавартай үйлчилж эхэллээ. Тодруулах юм бол цалингийн орлогын хэмжээг харгалзан үзээд хүүхдийн мөнгийг нийт өрхийн 91 хувьд нь олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол улс 800 орчим мянган өрхтэй бөгөөд 1 сая орчим 0-18 насны хүүхдүүдтэй бөгөөд эдгээрийн 91 хувь нь хүүхдийн мөнгөө авах юм.
Харин үлдэж буй 9 хувь нь хэт чинээлэг хэсэгт хамрагдах бөгөөд заавал улсаас хүүхдийн мөнгө авах шаардлага байхгүй гэж засгийн газар үзсэн байна. Хүүхдийн мөнгийг сар бүр 100 мянган төгрөг олгож буй бөгөөд улсын төсөвт энэ тоо өөрчлөгдөөгүй ээ.