Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван тал хэлэлцээр 2022 оны 5 дугаар сард болсон билээ. Энэхүү хэлэлцээрээр Засгийн газар, Ажил олгогч, Үйлдвэрчний эвлэл гэсэн байгууллага тохирч 2023 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр тохирсон асуудлын нэг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинээр мөрдөх байсан юм. Энэхүү тохиролцооны хүрээнд өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн мөрдүүлж эхэллээ.
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон юм. Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж мөрдөгдөж эхэллээ.