БНСУ-д шинэ жилийн үдэшлэг дээр муудаж, нэгнийхээ аминд хүрчээ

БНСУ-д шинэ жилийн үдэшлэг дээр муудаж, нэгнийхээ аминд хүрчээ

БНСУ-ын Кёнги мужийн Почон хотод монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол эрэгтэйг  баривчилжээ.

Энэ хэргийн талаар холбогдох газраас тодруулахад БНСУ-ын Кёнги мужийн Почон хотод энэ сарын 2-ны 04:15 цагийн орчим 50 орчим настай А гэгч Монгол иргэн Б гэх өөрөөсөө дүү Монгол залууг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тэд 12 сарын 31-нд болсон Монголчуудын шинэ жилийн үдэшлэг дээр анх танилцсан гэх бөгөөд тэр үедээ муудалцсан гэнэ. Харин 1 сарын 2-ны үүрээр 50 гаруй насны эрэгтэй  согтуурсан үедээ хохирогчийн байрлаж байсан байранд ирж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байгаа тухай мэдээлэл өглөө.