“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, үйл ажиллагааг үр дүнтэй байлгах тал дээр анхаарна. Мөн тодорхой үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр нээлттэй худалдаалах тухай тогтоол дөрөвдүгээр сард батлагдсан. Эхний ээлжид Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг нийт 26 төрийн өмчит компаниудын 34 хувийг олон нийтэд шилжүүлэхээр болсон.
Өнөөдрийн байдлаар Төрийн банкны 20 хувь хийгдэж, Монголын хөрөнгийн биржийн арилжаа явагдаж байна.
Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа либерчлах үйл ажиллагааг амжилттай хийж байна. Энэ бол дан ганц төрийн оролцоотой үйл ажиллагаа явагдахгүй иргэдэд шилжиж байна.
Дараагийн асуудал бол Монголын баялаг, хөгжлийн санг бий болгох зорилготойгоор 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс амжилттай болсон нь ч бий, бүтэлгүй болсон нь ч бий. Тиймээс ирэх жилүүдэд энэхүү компанийг 100 хувь менежментийн компани болж, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу мөн шилжих ажлуудыг зохион байгуулна. Бүтцийн тухайд өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр болсон. Нийт 88 ажлын байр буюу:
- Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
- Үйлдвэр технологи
- Дотоод хяналт эрсдэл
- Төслийн судалгаа, үнэлгээний газар
- Хууль эрхзүй
- Захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна.
Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авна. Ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан билээ. Ийнхүү эдгээр ажлын байранд орох хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.