Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Цагдаагийн хотхоны зарим байр халуун усгүй байгаад иргэд оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.
Академийн 16 дугаар байр 2013 онд ашиглалтад орсон. Оршин суугчид 3-4 жилийн турш халуун усгүй амьдарч байгаа бөгөөд бойлуураар усаа халаан хэрэглэсээр өдийг хүрчээ. Бойлуураар усаа халаадаг тул цахилгааны төлбөр өндөр гардаг тухай учирлаж байна.
Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад орсон 72 айлын орон сууц болох Академийн 12 дугаар байрны оршин суугчид мөн халуун усгүй амьдарч байгааа аж. Цагдаагийн алба хаагчид орон байртай болсон нь сайхан хэрэг ч халуун ус зэрэг асуудлыг зохицуулаагүйгээс тухтай амьдрах орчин бүрдээгүйг оршин суугчид хэлж байна.
Энэхүү асуудалд холбогдох албаныхан анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг оршин суугчид хүсч байна.
Г.Тэгшсүрэн
эх сурвалж:shuud.mn