СХД-ийн тамгын дарга асан М.Баяраа Хотын ерөнхий менежер болов

СХД-ийн тамгын дарга асан М.Баяраа Хотын ерөнхий менежер болов

Нийслэлийн засаг даргын тамгын газар СХД-ийн гар хөлөөр дүүүрлээ. Ийм халаглал Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, тамгын газрын хүрээнд нисч байна. СХД-ийн хэдэн дарга нар ээлжлэн хотын захиргаанд ирж сууршлаа. Тэдний араас хэн хэн дагаж ирж буйг хэлэх, жагсаах юм бол хэдэн том нүүр болно хэмээн ам уралдан ярьж байна гэнэ. 

СХД-ийн тамгын газрын даргаар ажиллаж байсан гэх туршлагатай  М.Баярааг хотын Ерөнхий менежер болгон тушаал дэвшүүлэв. Энэхүү шийдвэр гарахад нөлөөлсөн гол хүн нь мэдээж хэрэг Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар байж таарна. ХОтын Ерөнхий менежерээр олонд танигдсан, бас тодорхой зангарагаттай улс төрчид очиж ажилладаг байлаа. Харин өнөөдөр ийнхүү СХД-ийн газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх даруухан намтартай залуу ирж байна. 

Залуу хүнд итгэл хүлээлгэе гэсэн хотын даргын зөв байх уу? эсвэл их хотын амьдрал нэг дүүргийн асуудал биш гэдгийг мэдэрч бүдэрч унах уу гэдгийг М.Баяраагийн ажлаа хэр хийхээс шалтгаалах юм.