Цар тахлын тухай хуулийн хүрээнд зарим төрийн өндөр албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр томилгоо хийгдсэн. Энэ хүрээнд 7 яамны төрийн нарийн бичгийн даргыг төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж томилоогүй юм аа. Эдгээр төрийн нарийн бичгийн даргыг маргаашийн засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх юм. Тэднийг чөлөөлж түр томилох бөгөөд төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж, эдгээр хүмүүс өрсөлдөн тэнцсэн нөхцөлд жинхлэх арга хэмжээг авах юм.
Яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас гадна 11 агентлагийн даргыг чөлөөлж дахин томилох юм байна.