Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн ахлах зөвлөхөө гурав дахь удаагаа солив. Түүний хувьд зөвлөхөөрөө ажиллаж байсан Болормааг Ховд аймгийн засаг даргаар томилсон бол түүний оронд ирээд байсан Ариунзаяаг МАН-ын нарийн бичгийн даргаар томилсон билээ. Ингээд түүний оронд дараагийн зөвлөх томилогдсон байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг томилжээ. Ерөнхий сайд ахлах зөвлөхийг оролцуулаад нийт 10 зөвлөхтэй. Д.Амгаланбаатар нь Ерөнхий сайдын Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ.