О.Батнайрамдал дэд сайдын суудлаас намын нарийн бичиг болов

О.Батнайрамдал дэд сайдын суудлаас намын нарийн бичиг болов

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авав. Түүний хувьд бэлэгдлийн чанартай дэд сайдын суудлаас татгалзахаар болжээ. Харин үүний оронд МАН-ын нарийн бичгийн дарга болохыг илүүд үзсэн байна. 

Сая болсон МАН-ын бага хурлын шийдвэрээр МАН-ын нарийн бичгийн дарга нарыг томилсон билээ. О.Батнайрамдал нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн квотоор намын нарийн бичгийн дарга болж байна. Үүнээс харвал тэр дараагийн сонгуульд УИХ-д нэр дэвших эрхээ өвөртөлж байна гэсэн үг ээ. 

Сонгууль хүртэл намын нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд цаашид нэр дэвших нь гэсэн яриа МАН-ын тусгаар тогтнолын ордонд яригдаад эхэлжээ.