Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50,000-т, 100,000-тын дэвсгэртийг Цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж байна гэсэн мэдээлэл гаргах болсон.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгааг хийж үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.
Үүнийг цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гуйвуулан бичиж байгаа тул иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас нь албан ёсоор мэдээлээгүй асуудлыг үнэн мэт хүлээн авч цааш дэвэргэхгүй байхад анхаарахыг хүсье” гэжээ Монгол банкнаас мэдэгдэв.
Хэрэв Монгол банк шинэ мөнгөн дэвсгэрт гаргах бол УИХ-аас тогтоол гаргаж, шинээр мөнгөн тэмдэгт гаргах үүрэг чиглэлийг Монгол банкинд өгдөг байна. 2023 онд баримтлах мөнгөний бодлогын хүрээнд судлах үүргийг өгсөн гэдгээ Монгол банк мэдэгдлээрээ илэрхийлэв. Харин хэвлэж гаргах эсэхийг удахгүй шийдэх бололтой.