2022 онд хүүдийн мөнгө олгох журмыг шинэчилсний дагуу бэлнээр авахын тулд Ebarimt.mn, Ehalamj.mn системээр дамжуулан хүсэлт илгээж байсан билээ. Тухайн үед иргэд сар сараар сонгох, эсвэл нэг л удаа бүх сараар сонгох зэргээр журмыг хэрэгжүүлж байсан.
Харин 2023 оноос эхлэн хүүхдийн мөнгийг олгох шинэ журмыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас боловсруулан Засгийн газарт танилцуулах ёстой. УИХ-аас баталсан 2023 оны төсвөөр нийт хүүхдүүдийн 91,7 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлээд байгаа билээ. Иймээс хүүхдүүд нь хүүхдийн мөнгөнөөс хасагдах вий гэсэн болгоомжлол олон эцэг эхийн дунд үүсээд байна. Тэд хаашаа хандаж, хэрхэн хүүхдийн мөнгөө авах талаар асууж тодруулж байгаа юм. Ямартай ч Ehalamj.mn системд 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх нээгдсэн гэдэг мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Ebarimt системээр бүртгэхгүй гэнэ.
Та Ehalamj.mn сайтад орж өөрийн бүртгэлийг үүсгэх хэрэгтэй бөгөөд үүний дараа хүсэлт илгээж болно гэдэг тайлбарыг өгч байна. Ямартай ч бүртгэл хийгдэх нь. Үүний дараа журам илүү тодорхой болох бололтой.
EHALAMJ.MN СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ХҮСЭЛТЭЭ ДАРААХ ДАРААЛЛААР ИЛГЭЭНЭ.
1. E-halamj сайт руу нэвтэрч орно.
2. "Хүүхдийн хуримтлал" цэсийг сонгоно.
3. 2023 он гэж сонгоод, хүүхэд тус бүрийн нэрний ард байгаа "хүсэлт илгээх" товчийг дарна.
4. Гарч ирсэн саруудыг дарж, идэвхжүүлэн хүсэлтээ илгээнэ.