УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос их хэмжээний бэлэн мөнгө илрүүлж хураан авлаа гэдэг мэдээгээр өнөөдөр өглөөг сэрээв. Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн алба болон бусад хууль хүчний байгууллага яаралтай арга хэмжээ авч УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь орон байранд нэгжлэг хийжээ. Уг нэгжлэгийн үеэр 10 орчим тэрбум төгрөг, мөн олон гэрээ олдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр шуугиж эхлэв. Цагдаагийн байгууллагаас түүний гэр болон хамаарал бүхий этгээдийн объектод нэгжлэг хийсэн байна. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы танхимд үг хэлэхдээ "Орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Ялангуяа газрын асуудлыг ил болгоно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Би төмөр замын дарга нарт хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно. ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана" гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ үгний цаана хулгайгаа нуугаарай. Тэгэхгүй бол очоод баривчлана шүү гэсэн сануулга явлаа хэмээн зарим иргэн хардсан.
Харин Ерөнхий сайд үг хэлсний дараа өнөөх дэлбэрэлт нь төмөр зам дээр болов. УБТЗ-ын нэг орлогч даргынх нь гэрээс 7,3тэрбум төгрөг бэлнээрээ хураагдаж байна гэдэг аймаар биш гэжүү. Энэ дарга нар чинь тэрбум тэрбум төгрөгийг гэртээ л хадгалж байдаг боллоо. 7,3 тэрбум төгрөг гэдэг бол 20000 төгрөгийн дэвсгэртээр бол 4000 орчим гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө нэг даргын гэрт байна гэдэг бол Монгол улсын хүн амыг улны түвшинд амьдруулж, өөрсдөө тансаглал нь хэрээс хэтэрсэн гэдгийн хамгийн том баталгаа юм даа.