Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын танхимд төрийн албан хаагч нарт анхааруулга өгч. Авлига авч, орлогоосоо давсан тансаг амьдардаг дарга нартай хатуухан тэмцэхээ илэрхийлсэн. Түүний хувьд УБТЗ-ын дарга нар аятайхан байгаарай хэмээн анхааруулсан өдрийн шөнө нь Эрүүгийн цагдаагийн газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын газрын орлогч дарга С.Батдөл гэгчийн гэрт нэгжлэг хийж 7,3 тэрбум төгрөг 4 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх худалдан авах гэрээ зэргийг олсон тухай дуулиан гарч байлаа.
Гэвч 48 цаг саатуулагдсан С.Батдөлийн хувьд үргэлжүүлэн хоригдохгүйгээр суллагдав. Шалтгаан нь шүүгч нар цаг сунгасан. Албаар 48 цагийг нь дуусгасан гэх хардлага гараад буй. Харин өнөөдөр шүүхээр С.Батдөлийг үргэлжүүлэн 30 хоног хорих шийдвэр гарсан тухай мэдээлж эхэллээ.
Эрүүгийн цагдаагийн газраас С.Батдөлийг үргэлжүүлэн хорих тухай хүсэлтээ прокурорт гаргаж, шүүхээр шийдүүлэх гэж байжээ. Гэвч чадаагүй. С.Батдөл суллагдсан.
Ийм учраас С.Батдөлийн ард хэн байна вэ? гэсэн асуулт урган гарч байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буйгаар бол С.Батдөл нь Дарханы гаралтай нэгэн. Тэр сэжимээр нь холбогдох юм бол Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон С.Жавхлан, Б.Баттөмөр гишүүн нар хамааралтай юу гэсэн асуултыг олон нийт гаргаад байна. Энэ таамаг дээр С.Жавхлан нь С.Батдөлтэй холбоотой байж магад гэсэн мухайр таамаг гарах болжээ. С.Жавхлангаас гадна Дархан-Уул аймагт хамааралтай эрх мэдэл бүхий албан тушаалтан бол ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл. Б.Цэнгэл нь нутгийн дүүгээ өөд нь татаж өнөөдрийн албан тушаалд авчирсан уу гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байна.
Шууд утгаараа УБТЗ ХХН-ийн даргаар Х.Хэрлэн ажиллаж буй. Түүний хувьд шууд Дархан-Уул аймагтай хамааралгүй. Гэхдээ тэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэй улс төрийн хүрээнд нэг фракц гэдэг сэжимээр холбогддог гэх яриа бий. Учир нь Б.Цэнгэл, Х.Хэрлэн нар нь улс төрд амжилттай яваагийн гол шалтгаан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэгдэх яриа. Өнөөдрийн байгааа албан тушаалд нь У.Хүрэлсүх дэмжиж аваачсан гэх яриа улс төрийн хүрээнд ч тэр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тэр гардаг.
С.Батдөл гэгчийн ард хэрэв ямар нэг сэжимээр УБТЗ ХХН-ийн дарга Х.Хэрлэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нар хамааралтай байгаа бол У.Хүрэлсүх бас байгаа юу гэх асуулт урган гарч байна аа.