УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдахаар болжээ. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдлсэн, гэр бүлээс гадуурах харилцаанд нэр өртсөн, эхнэр нөхрийн хооронд үүссэн үл ойлголцол нь нийгмийн сүлжээнд тархсан зэргээс үүдэн иргэдийн зүгээс өргөдөл, гомдол гаргаж УИХ-ын ёс зүйн хороонд ирүүлсэн байна. УИХ-ын гишүүн байж зүй бус байдалд нэр холбогдсон тул огцруулах эсэх дээр иргэд санал хэлж өргөдөл бичсэн гэнэ. 2000 орчим өргөдөл ирсэн тухай ёс зүйн хорооны эх сурвалж мэдээллээ.
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдах тов гараагүй байгаа юм.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Адьшаа
- УИХ-ын гишүүн Х.Баделхан
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Б.Балжинням
- УИХ-ын гишүүн Б.Бейсен
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар багтдаг.
Эдгээр гишүүд нэр нь цэвэр, зам нь цагаан, бусдынхаа ёс зүйг хэлэлцэх хэмжээнийх мөн үү гэдэг асуулт урган гарна. Тухайлбал дарга нь гэх Б.Баттөмөр гишүүнийг саяхан АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэрийг нь зарлачихаад байгаа. Ийм хүнээс ёс зүй, сахилга хариуцлага нэхэх зөв үү?
УИХ-ын гишүүн Адьшаа, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Б.Бейсен, Л.Энх-Амгалан гэх мэт гишүүдийн хувьд төрд удсан хэрээрээ түмэн асуудалд нэр нь холбогдож байдаг. ийм хүмүүс нэг гишүүнийхээ ёс зүйг яриад огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэдэгт итгэхгүй байна аа.