Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Э.Бат-Амгалан гэж гишүүн байдаг юм байна. Сонгосон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж үг хэлж байсныг нь олж сонсоогүй. Харин өнөөдөр үдээс хойш хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан согтуу байх шиг ээ. Их л бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, агсарч байв.
Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаяр гишүүнийг сонгох, мөн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь элдэв зүй бус үг хэрэглэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржруу үсчиж харагдав. Гараад гар зөрүүлэе гэх утгатай үгээр хачир хийж харагдсан. Агсарч, жолоогоо үл мэдэн дур зоргоороо цамнаж буй Э.Бат-Амгалан гишүүнийг танхимаас хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авч гаран өрөөрүү нь хүргэж өгөв. Учир нь Х.Нямбаатар гишүүн эргэж байнгын хорооны хуралдаанд орж ирж суусан юм. Харин Э.Бат-Амгалан гишүүн эргэн орж ирээгүй ээ.
Төрийн ордонд тусгай хамгаалалт дор УИХ-ын гишүүд архи уудаг, асуудал дэгдээдэг хэрэг нэг бус удаа гарсан. УИХ-ын чуулганы хуралдаанд согтуу орж ирээд хэл нь ээдэрч, хэлэх үгээ олохгүй мунгинаж суусан жишээ олон. Тухайлбал УИХ-ын даргаар З.Энхболд ажиллаж байхдаа хэд хэдэн гишүүнээ согтуу байна. Явж амар хэмээн хэлж байлаа. Гишүүд өрөөндөө нийлж архи ууна. хуралдаа согтуу орж ирнэ. Нэг нэгнээ хараана, зүхнэ. Төр түших биш төрийг түшиж тэд амьдардаг боллоо. Хамгийн аймшигтай нь нэгнийхээ амь насанд хүрч байсан билээ. 2019 оны 5 дугаар сарын 19 өдөр УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн гишүүн асан Г.Батхүү нар төрийн ордонд архи ууж, энэ үйл явдлаас болж Г.Батхүү төрийн ордонд нас барсан хэрэг гарч байлаа. Өнөөдөр ч уг хэргийн учир шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна. Ийм түүх дахин давтагдахгүй гэх баталгаа алга.