Жүжигчин Цогтбаяр: МАН иргэдийн хамгийн том дайсан болов. Бид нэг сар тэмцлээ, гадаа хөлдүү цементэн дээр хэвтлээ. Бид МАН-ыг татан буулгахын тулд тэмцэнэ гэдгээ мэдэгдье. Та нар хүссэн хэргийн материалаа ил болгодог юм байна. Гэтэл бидэнтэй хамт тэмцсэн нэг эгчийг 25 хоног хорилоо. Манай садангийн хүн байгаа юм. Нүүрсний хулгайн улмаас 40 их наядын төгрөгийн хохирол учирсан гэж ярьж байсан бол одоо 70 их наяд гэдэг тоог эрдэмтэд хэлж байна. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн газар надад гомджээ. Би 5 удаа байцаалт өгсөн. АН ч ялгаагүй хулгайч. Ерөнхий сайд та залуустай хамт жагсах хэрэгтэй.
Оролцогчид сонгуулийн тогтолцоог өөрчлөн, хэн илүү мөнгөтэй нь УИХ-ын гишүүн болдгийг халах цаг болсон. Иргэн Дорж, Дулмаа ч УИХ-ын гишүүн болох ёстой, хүн амын тоо өссөн тул УИХ-ын гишүүдийн тоог 1010 болгох хэрэгтэй, эрх баригчид олон нийтийн итгэлийг алдлаа гэх мэтээр байр сууриа илэрхийлэв. Канадад хүн амын тооны өсөлтийг парламентын гишүүдийн тоотой уялдуулан, хуулиа баталсан байдгийг иш татав.