Н.Багабанди:Тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэь хайрла

Н.Багабанди:Тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэь хайрла


МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр намын гишүүд, дэмжигчид нь СЕХ-ны гадаа цугласан байлаа. Нэр дэвшигч М.Энхболд тэнд цугласан хүмүүст хандан “Намайг дэмжихээр ирсэн эрхэм хүндэт иргэддээ, журмын нөхдөө баярлалаа. СЕХ хуулийн дагуу бүрдүүлж өгсөн бичиг баримтыг минь нягтлан хянаж үзээд хэдхэн мөчийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болой гэсэн батламж үнэмлэхийг гардуулж өглөө.

Би энэ их итгэл найдвар, хариуцлагыг ялалтаар мялаах бүрэн итгэлтэй байна” гэв. Мөн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нэр дэвшигч М.Энхболдод хандан үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболддоо чинь сэтгэлийн баяр хүргэе. М.Энхболддоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоорой хэмээн чинь сэтгэлийн ерөөл өргөн дэвшүүлье. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч болоорой гэж хүсье. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт сахин хамгаалаарай. Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үндсийг бий болгож улс орноо хөгжлийн шинэ гарам дээр гаргаж Монгол түмнээ энх амгалан хангалуун, жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгээрэй. Улс төрийн аяны замд тань сүүн цацал өргөе. Аяны чинь дөрөөг сүүгээр мялаан мордуулъя” гэлээ.

С.Шийлэгтөмөр


Уншсан: 239|Түгээх |