Хилийн цэргийн 0306 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэг "Оршуун гол"-ын эргийн дагуу нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын 4 иргэн хууль бусаар агнуурын амьтан агнасан зөрчил үйлдэж байх үед нь хилийн манаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашиглан илрүүлэн саатууллаа. Тус иргэдийг хуулийн дагуу Дорнод аймгийн Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгөөд байна.