Отрын гэрт яаралтай хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ

Отрын гэрт яаралтай хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ

Алтан гарт эмч нар төрөх дөхсөн эмэгтэйд гэрт нь яаралтай хагалгаа хийж эх, хүүгийн амийг аварчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны 1-р сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч, цус алджээ.

Тухайн газарт  Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эмч нарын баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварсан байна.