Н.Учрал: Нийгмийн сүлжээг зөв ашиглаж сурах, гэмт хэргээс хамгаалах гэж хууль гаргана
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар орж байна. Энэхүү хуулийг ЦХХХЯ-наас боловсруулж, Засгийн газарт танилцуулж буй гэнэ. Тус хуулийн автороор ЦХХХ-ны сайд Н.Учрал нэрлэгдэнэ. Түүний хувьд энэхүү хуулийг яаралтай батлан гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай. Учир нь нийгмийн сүлжээнд бусдыг айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, залилах, бэлгийн дур хүслээ хангах гэх мэтээр маш олон хэрэг гарч байна. Үүнийг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэхэд дээрх хууль шаардлагатай гэдэг тайлбарыг тавьж байна. Уг хуулийн хувьд ямар нэгэн хувь хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлах заалт орохгүй.
Харин нийгмийн сүлжээнд оруулж буй мэдээ мэдээлэл, контент, таны оруулсан пост зэрэг нь хэн нэгний хүний эрхийг зөрчсөн эсэхийг шалгах, шаардлагатай бол устгах арга хэмжээг яаралтай 72 цагийн дотор авах зэрэг ажлыг зохицуулна гэв.
Улс төрчдөд давуу эрхийг энэ хуулиар олгохгүй байх дээр анхаарэх болно гэдэг амлалтыг тэрбээр сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээрээ өгөв.