Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт 202 онтой харьцуулахад 2022 онд хэд дахин нэмэгдсэн байна. Тухайлбал залилах гэмт хэргийн тоо 2020 онд 3858 байсан бол 2022 он 7708 болж нэмэгджээ. 99,8 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийгмийн сүлжээг ашиглан бусдын эд хөрөнгө, мөнгө зэргийг залилах замаар луйварддаг байна.
Цахим орчинд үйлдвэгдэж буй гэмт хэргийн голлох нь бусдыг заналхийлэх эзэлж байна. 2021 онд нийгмийн сүлжээнд бусдыг заналхийлсэн хэрэг 17 бүртгэгдэж байсан бол 2022 онд 40 болж өсчээ. Энэ нь 240 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Цахим орчинд бусдын мэдээллийг тараана, эсвэл зургийг нь нийтлэнэ гэх мэт айлгах сүрдүүлэх замаар эд хөрөнгийг нь булааж авах гэсэн гэмт хэрэг бүртгэгдэх болжээ. 2021 онд 7 хэрэг бүртгэгдэж байсан бол 2022 онд 8,9 дахин нэмэгдэж 62 хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр хэрэг нь нийгмийн сүлжээнд бусдын заналхийлэх замаар эд хөрөнгийг нь булаах оролдлого хийсэн байна.
Нийгмийн сүлжээнд үйлдвэгдэж буй гэмт хэргийн тодорхой өндөр хувийг эзэлж буй гэмт хэрэг бол насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах хэрэг эзэлж байна. 2021 онд энэ төрлийн хэрэг 2 бүртгэгджээ. Ихэнх нь хүүхэдтэй өөрийнх нь үе тэнгийн найз болон нийгмийн сүлжээнд танилцана. Нэр нүүрээ нуусан этгээд хүүхдийн итгэлийг олж аваад зураг, нүцгэн бичлэг зэргийг нь хийлгэж авдаг байна. Үүгээрээ айлгах, сүрдүүлэх, заналхийлэх зэргээр садар самуунд уруу татах, бэлгийн дур хүслээ хангах зэрэг гэмт хэргийг үйлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. энэ төрлийн гэмт хэрэг 2022 онд 37 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 18,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр хэргүүд нь бүгд шүүхээр шийдэгдээд байна.