Н.Учрал гишүүний санаачилсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” батлуулсан хуулийн хориг тавихыг шаардаж 50 гаруй Төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал хийлээ. Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, "Эмнести интернэшнл" ТББ-ийн зохицуулагч Г.Сүхбат, "Хэвлэлийн хүрээлэн"-ийн захирал М.Мөнхмандах нар мэдээлэл өглөө.
“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал., “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах бус зөрчих агуулагтай хууль баталж байгаад бид харамсаж байна. МУ-ын үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх зүйл заалтуудад харш, тэр дундаа иргэдийн мэдэх эрхийн төлөө зогсолтгүй ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудад маш хатуу цензурьтай, цагдан хяналтийг бий болгож байна. Иймд Ерөнхийлөгчийг хориг тавина гэж найдаж байна” гэлээ.